Украин цагдаа мөхөөлдсөөр амь аварлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Украин цагдаа мөхөөлдсөөр амь аварлаа

        Фото mealblog.ru
Харьков хотод 23 настай замын цагдаагийн байцаагч чихрийн шижин өвчтэй хүний амийг аварсан тухай "Сегодня" сонин мэдээллээ.

Сонинд байгаа мэдээллээр, байцаагч Василий Максименко гудамжаар явж байсан эрэгтэй хүн гэнэт газар унахыг харжээ. Бусад хүмүүс түүнийг согтууд тооцож огт анзааралгүй явсаар байсан байна. Харин Максименко тэр хүнд ойртож очоод бие нь муудсаныг мэджээ. Цаадах нь “сахар нь унасан” тухай хэлсэн байна.

Энэ нь гипогликемиа буюу чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь глюкозын хэмжээ эрс буурах үед тохиолддог эмгэг байсан бололтой. Энэ нь ухаан алдах, улмаар хүндэрсэн тохиолдолд тархи гэмтэхэд хүргэж болзошгүй осолтой өвчний илрэл билээ. Өвчтөнд анхны тусламж болгож ёотонгийн хэлтэрхий, эсвэл чихэртэй цай, шүүс өгөх ёстой байдаг.

Замын цагдаа байдлыг тун хурдан ойлгож дэлгүүр лүү гүйн өвчтөнд мөхөөлдөс авчирч өгсөн байна. Өвчтөн амттан идээд бие нь сайжирчээ.

Ухаан бүрэн орсныхоо дараа өвчтөн цагдаагийн газарт хандаж аврагчаа урамшуулахыг хүсчээ. Удирдлага нь дээрх үйл явдлыг мэдээд цагдаад шагнал өгсөн байна.

Эх сурвалж: "Сегодня"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж