Камерон Диаз охидод зориулсан ном бичжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Камерон Диаз охидод зориулсан ном бичжээ

Америкийн долоо хоног тутмын “Goop” сэтгүүлд Холливудын алдарт жүжигчин Камерон Диаз ном бичих гэж буй тухайгаа ярьжээ.

Тэрбээр Өөрийн найз  Гвинет Пэлтроугийн  санал болгосны дагуу залуу охидод зориулсан цуврал ном гаргахаар шийдсэн гэнэ.  Уг ном нь эрүүл мэнддээ хэрхэн санаа тавих болон хоол хүнсний талаар ашигтай зөвлөгөөнүүдийг багтаасан байх гэнэ.

Камероны хувьд дээрх саналыг дуртайяа хүлээн авчээ. Эрүүл, зөв амьдаралын талаар зөвлөгөө болгон бичихдээ тэрбээр 2008 онд уушгины үрэвслээр нас барсан аавынхаа өвчний талаар бичих аж. Камерон аавыгаа нас барсны дараа түүний хувьд бүх зүйл өөрчлөгдсөн мэт санагдаж их шаналжээ. Түүнчлэн гоо сайхан байхын нууц болгож, Женипер, Дрю нар хоолны дэглэм баридаггүй тухай, гоо сайхны олон төрлийн зөвлөгөөнүүдийг оруулах гэнэ. Харин уг номонд Камерон өөрийнхөө хувийн амьралын талаар огт бичихгүй юм байна.  Одоогийн байдлаар тэрбээр номондоо нэр өгч хараахан амжаагүй  байгаа бөгөөд номын бэлтгэл болгож Америкийн ахлах сургуулиудаар зочилж өсвөр насныханд эрүүл зөв хооллолтын талаар болон таргалалттай хэрхэн тэмцэх талаар сонирхолтой зөвлөгөөнүүдийг хүргэх ажээ.

Э. АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж