УИХ-ын сонгуульд 544 нэр дэвшигч өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

УИХ-ын сонгуульд 544 нэр дэвшигч өрсөлдөнө

Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн 11 нам, хоёр эвслээс болон бие дааж нийт 544 нэр дэвшигч албан ёсоор бүртгүүлж, улмаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх аваад байна.

Үүнээс 354 нэр дэвшигч сонгуулийн 26 тойрогт, тэдгээрээс

26 нэр дэвшигч бие дааж байгаа юм. Харин намын жагсаалтаар 190 нэр дэвшигч тус тус дэвшиж байгаа ба нийт нэр дэвшигчдийн 174 нь эмэгтэй байна. Нэр дэвшигчдийн дотор хамгийн өндөр настай буюу 70 ба түүнээс дээш настай гурван хүн байна. Хамгийн залуу нь 26 настай нэр дэвшигч сонгуульд оролцох эрх авчээ.

Энэ удаагийн сонгуулиас илүү олон нэр дэвшигчтэй сонгууль бол 2000 оных байв. Тус сонгуульд 13 нам, гурван эвсэл оролцож, 602 нэр дэвшигчтэй байжээ. 1992 оны УИХ-ын сонгуулийн зардал 21 сая төгрөг байсан байна. Хамгийн олон бие даагчтай сонгууль 2008 оных байжээ. Тухайн үед 45 хүн бие дааж оролцсон байна.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг хуульд заасан хугацаанд нь буюу маргааш нийтэд мэдээлнэ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж