Зөвхөн хүчтэй нь пиво авна

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Зөвхөн хүчтэй нь пиво авна

Аргентин улсыг алдартай хөл бөмбөгчдийн орон гэдгээр нь хүн болгон мэдэх биз. Тиймээс ч Аргентинд хөл бөмбөгийн фэнүүд олон бий.

Гэвч Salta Province-д очвол байдал өөрөөр эргэх ба та маш олон Rugby-ийн хорхойтнуудыг олж харах болно.

Пивоны Cerveza Salta үйлдвэр саяхан Rugbeer нэртэй пивоны автомат машин бүтээжээ.

Уг автомат нь Кока колагийн тэврэлтийн машинтай ижил бөгөөд таныг автоматад Rugby-ийн дайралтын нэгэн хөдөлгөөн буюу мөргөлтийг хийснээр пиво гарч ирэх зарчмаар ажиллах ажээ.

Энэ нь Rugby сонирхогчдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа ба уг автоматыг тавьсан үйлчилгээний газруудын пиво 25 хувиар илүү зарагдаж байгаа аж.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж