Сирид цус урсах нь нэмэгдэнэ гэж ажиглагчид сануулжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Сирид цус урсах нь нэмэгдэнэ гэж ажиглагчид сануулжээ

Сирийн арми зэвсэгт босогчдод цохилт өгөхөөр бэлтгэж эхэллээ гэж НҮБ-ын ажиглагчид мэдээлэв. Босогчдын  хяналтад байгаа Хомс районыг армийн нисдэг тэрэгнүүд буудан довтолж байна. Энгийн иргэд гэртээ нуугдан нэг ёсондоо босогчдын барьцаанд оржээ. “НҮБ ба Арабын орнуудын лигийн тусгай элч Кофи Аннаны  Сирийн байдлаар түгшүүртэй  үг хэлсэнтэй АНУ санал нэг байна. Дэглэм энэ удаа Латакия мужийн Аль-Хеффа суурин, Айн-Дара, Хомс, Хама ба Дамаскийн захын дүүргүүдэд цуст яргалал хийхээр бэлтгэж буй мэдээ ирж байна” хэмээн Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгджээ.

Дамсак хотод бүтэн өдрийн турш ширүүн тулаан явагдсан гэнэ. Мөн энэ үеэр Растан хотын дэргэд байрлах Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн баазыг хамгаалж байсан Сирийн армийн суман босогчдын талд орсны дараа хажууд нь байгаа нисэхийн баазад довтолсон байв. Хиймэл дагуулаас авсан нисэх баазын шатаж байгаа зургийг интернэтээр тараасан байна.

Дэглэмийн захиргаанаас гарсан цэрэг, офицерүүд өөрсдийн ангийн агуулахаас ихээхэн хэмжээний зэр зэвсэг авчээ. Тэд агаарын довтолгооноос хамгаалах  С-75 “Двина” гэх цогцолборуудаас гадна “Шилка” гэх зенитийн хотын тулалдаанд ашиглаж болох буунуудыг мэдэлдээ аваад байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж