“Евро-2012”-ын мэргэн буучид:
Алан Загоев /ОХУ/ – 3 гоолтой
Марио Манжукич /Хорват/ – 2
Пиларж Вацлав /Чех/ – 2
Андрей Шевченко /Украйн/ – 2
Мөн тус бүр нэг гоол оруулсан 16 тоглогч байна.
Тэмцээн нээлтээ хийсэн өдөр ОХУ-ын шигшээд 4:1-ээр ялагдал хүлээсэн Чехийн багийн тухайд өнгөрсөн шөнө 2004 оны аварга Грекийн багийг 2:1 харьцаатай буулган авснаар “А” хэсгийн өрсөлдөөнийг нээлттэй хэвээр үлдээсэн юм. Тус тоглолтын эхний зургаан минутын дотор Чехийн баг хоёр ч гоол оруулж амжсан. Тоглолтын гурав дахь минутад Петр Йирачек гоолдсоноор “Евро-2012”-ын хамгийн хурдан гоолын эзэн бол бол зургаа дахь минутад Пиларж Вацлав тооны харьцааг холдуулжээ. Харин Грекийн багаас Гекас Теофанис 53 дахь минутад гоол оруулсан байна. Ийнхүү хоёр тоглолтын дараах байдлаар 2004 оны аваргууд нэг тэнцэж, нэг хожигдсон үзүүлэлттэй хэсгээ сүүл мушгиж байна. Гэхдээ тэд хэсгийн сүүлийн тоглолтод ОХУ-ын багийг хожиж чадвал хасагдах шатанд өрсөлдөх боломжтой юм. Тиймээс зургадугаар сарын 17-нд /Монголын цагаар/ болох хэсгийн сүүлийн тоглолтоос бүх зүйл хамаарах болж байна.
“А” хэсэг:
- ОХУ – 4 оноотой /нэг хожиж, нэг тэнцсэн/
- Чех – 3 оноотой /нэг хожиж, нэг хожигдсон/
- Польш – 2 оноотой /хоёр тэнцсэн/
- Грек – 1 оноотой /нэг тэнцэж, нэг хожигдсон/
Харин өнөөдөр үхлийн гэгдэж буй “В” хэсгийн хоёр дахь тоглолтууд болно. 00.00 цагт Дани ба Португаль, харин 02.45 цагаас Герман ба Голландын шигшээ багийн тоглолт болох хуваарьтай.