Хятадын эрх баригчид 2015 он гэхэд 70 шинэ нисэх онгоцны буудлыг босгон 101 буудлыг шинэчлэхээ амлав. Энэ тухай БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн захиргааны (Civil Aviation Administration of China, CAAC) тэргүүн Ли Зясян (Li Jiaxiang) хэлснийг Market Watch дамжуулав. СААС-ийн мэдээгээр өнгөсөн оны сүүлчээр Хятадад 180 нисэх буудал байжээ. Тэрбээр нэмж хэлсэн үгэндээ Хятад жил бүр 300 гаруй шинэ онгоц худалдан авах бодлого баримталж буйгаа дуулгасан байна. Хэрвээ тус улс жилд 300 гаруй шинэ онгоц худалдан авна гэж тооцвол гурван жилийн дараа 4000 гаруй онгоцтой болох гэнэ. 2005 оноос хойш Хятадын энэ салбарын хөгжил 17,5 хувиар нэмэгдсэн байв.
Энэ сарын 11-ний өдөр Нисэхийн олон улсын эвслийн (IATA) тэргүүн Тони Тайлер мэдэгдэхдээ Европын агаарын тээврийн компаниуд 2012 оны жилийн эцсийн дүнгээр томоохон алдагдал амсах бөгөөд америк доллараар бол 1,1 тэрбум буюу 880 сая евроны алдагдалтай амсана хэмээн тооцжээ. Хэдийгээр ийм алдагдал үзсэн ч дэлхийн нисэхийн компаниудын нийт орлого энэ жилийн сүүлчээр гурван тэрбум ам.долларт (2,4 тэрбум евро) хүрсэн байх гэнэ. Өнгөрсөн жилд тэдний нийт орлого 7,9 тэрбум ам.доллар (6,3 тэрбум евро) байсан юм.

Ш.МЯГМАР