Немцийн улстөрч тэмдэглэхдээ өмнө мэдэгдсэн Францын ерөнхийлөгч Франсуа Олланд ба Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг нарын шаардлагыг дэмжиж байна гэв. Ангела Меркелийн толгойлдог намын төлөөлөгч одоо Сирийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг бүрэн үгүйсгэх аргагүй боллоо гэж мэдэгджээ. Шинжээчийн хэлснээр НҮБ ба Арабын орнуудын лигийн төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөө амжилт олоогүй байна. “Энэ нь маш харамсалтай. Тэр бүхэн арай явагдаасай гэж би хүсч байлаа. Хэрэв НҮБ яаралтай арга хэмжээ авахгүй бол тус байгууллагын явуулж байгаа үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхөд цаашдаа бэрх болно” хэмээн улстөрч өгүүлжээ.
Ш.МЯГМАР