70 мянган цагдаа хэв журам сахиулна

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

70 мянган цагдаа хэв журам сахиулна

(“Bloomberg”, АНУ, Жейсон Коркоран (Jason Corcoran))

Дотоод хэргийн яам мэдээлснээр зургадугаар сарын 12-ны Оросын өдрөөр нийт 70 мянган цагдаа ба есөн мянган цэргийн албан хаагчид хэв журам сахиулах бөгөөд  энэ өдөр сөрөг хүчин Москвагийн төв болон бусад хотуудад цуглаан, жагсаал хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

Оросын өдрөөр  “улс төр, соёлын болон бусад  1550 арга хэмжээ явагдах бөгөөд орон даяар 1,35 сая хүн оролцоно гэсэн мэдээлэл байна.

Тавдугаар сард дахин гурав дахь удаагаа ерөнхийлөгч болсон Владимир Путин зургадугаар сарын 8-ны өдөр  эсэргүүцлийн ажиллагаанд оролцон хууль зөрчсөн хүмүүсийн  торгуулийн хэмжээг 150 дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэв. Путин 2000 онд засагт гарч ирснээсээ хойш өөрийн нэр хүндэд хамгийн халтай эсэргүүцэлтэй тулгараад байна. Өнгөрсөн өвлийн арванхоёрдугаар сарын парламентын сонгуулийн дүнг эсэргүүцэн хэдэн арван мянган хүмүүс жагссан байв.

“Баг өмссөн оролцогчийг шууд л барина” гэж зургадугаар сарын 9-нд хүчин төгөлдөр болсон хуулиас иш татан цагдаагийнхан мэдээлэв. Зохион байгуулагчид нь иргэдийн эрүүл мэндэд халтай, хууль бусаар замын хөдөлгөөнийг хаах, зам болон бусад эд хөрөнгийн хохирлын төлөө материалын хариуцлагыг хүлээнэ гэж ДХЯ мэдэгдээд байна. Хууль зөрчсөн эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсдын торгуулийг 2000 рублиэс 300 мянга хүртэл, зохион байгуулагчдынх нь торгуулийг 600 мянган рубль болгон нэмэгдүүлжээ. Москвад “Саятнуудын марш” хийх зөвшөөрөл авсан тэр өдөр Путин шинэ хуульд гарын үсгээ зуран хуулийг хүчин төгөлдөр болгосон нь иргэдийн жагсан цуглах Үндсэн хуулийн эрхийг хязгаарласан оролдлого боллоо гэж сөрөг хүчин шүүмжлэв.

Оросын өдрөөр иргэд нь Зөвлөлт бүрэн задарсан 1990 оны зургадугаар сарын 12-нд гаргасан Улсын тусгаар тогтнолын тухай Тунхаглалыг парламент нь баталсан үйл явдлыг тэмдэглэдэг. “Одоо мягмар гаригийн өмнө ямар нэгэн хурц байдал эсвэл муу зөн совин татан мэдрэгдэж байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсдын үндэс болсон хүмүүсийн ихэнх тайван эсэргүүцэл үр дүн авчирсангүй учраас одоо хүч хэрэглэх  цаг боллоо хэмээн ярих нь ихэслээ” гэж Москвагийн “Тройка Диалог” гэдэг хөрөнгө оруулалтын банкны  тэргүүлэх стратегич Крис Уифер (Chris Weafer) өөрийн цахим шуудандаа зургадугаар сарын 8-нд бичжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж