ОХУ сөрөг хүчний лидерүүдээ өнөөдөр байцаана

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

ОХУ сөрөг хүчний лидерүүдээ өнөөдөр байцаана

Алексей Навальный, Сергей Удальцов, Илья Яшин зэрэг Оросын сөрөг хүчний лидерүүдийн байранд нэгжлэг хийсний дараа тэднийг Мөрдөн байцаах товчоо зургадугаар сарын 12-ны өдөр  буюу өчигдөр байцаалтад дууджээ. Харин үүнийг эсэргүүцсэн сөрөг хүчний лидерүүдийн өмгөөлөгч нар нь гомдол гаргахаар шийдээд байгаа аж. 


Тавдугаар сарын 6-нд “Болотная” гэх талбайд  гарсан үймээнийг мөрдөх ажлын явцтай холбогдуулан ОХУ-ын Мөрдөн байцаах товчоо Алексей Навальный, Сергей ба Анастасия Удальцовынхан, Илья Яшин, Ксения Собчак нарын сөрөг хүчний идэвхтнүүдийг байцаалтад дууджээ. Тэдний ажлын байранд өмнө нь нэгжлэг хийсэн бөгөөд энэ талаар тус байгууллагын албан ёсны сайтад мэдээлсэн байна. Тодруулбал, зургадугаар сарын 11-ний даваа гаригт хууль хяналтын байгууллагын ажилтнууд сөрөг хүчнийхний албан байр болон Алексей Навальныйн авлигатай тэмцэх “Роспил” сангийн байранд нэгжлэг хийжээ. Энэ өдөр нийтдээ 10 орчим нэгжих ажиллагаа явуулсан байна.

Өмгөөлөгч нар Мөрдөн байцаах товчооны талаар гомдлоо гаргана

Сөрөг хүчний идэвхтнүүдийн өмгөөлөгч нар нь мөрдөн байцаагчдын дээрх ажиллагааны талаар гомдол гаргахаар болж байна. “Энэ бол айлган сүрдүүлэх ажиллагаа”.  Хэн нэгэнд урьдчилж зарлан дуудах ирүүлээгүй байж байр савыг нь нэгжсэн нь хууль зөрчсөн ажиллагаа болсон” гэж Борис Немцов ба Илья Яшины өмгөөлөгч Вадим Прохоров “Интерфакс” агентлагт мэдэгджээ. Түүний хэлснээр байцаалтад үйлчлүүлэгчид нь  зарлан дуудахгүйгээр очихгүй байхаар шийдсэн гэнэ. “Гэнэтийн нэгжлэг хийхийг урьдчилж мэдэгдэхгүй ёсгүй бол зарлан дуудахгүйгээр хэн ч байцаалтад очихгүй, ийм шаардлага тавих нь жинхэнэ хууль бус ажиллагаа” гэж Прохоров тэмдэглэжээ.
“Бүдүүлэг зөрчил”

Москвагийн Хельсинкийн группын гишүүн Валерия Борщов “нэгжлэг явуулахдаа Мөрдөн байцаах товчоо хуулийг бүдүүлгээр зөрчсөн гэв. “Өмгөөлөгч нарыг байцуулалгүйгээр н амралтын өдөр нэгжлэг явууллаа. Зургадугаар сарын 12-ны өдөр бол улсын баярын өдөр байтал хүмүүсийг байцаалтад ир хэмээн шаардлаа. Энэ бүхнийг түгшүүрийн харанга дэлдэж байна гэж дүгнэхээс өөр аргагүй” хэмээн тэр онцолжээ.

“Иргэний оролцоо” гэх товчооны тэргүүн Светлана Ганнушкина ноцтой үр дагавар үүсч болох эрсдэл гарч болзошгүйг сануулж байна. “Эдгээр хүмүүсийг шүүхээр шийтгэж магадгүй боллоо. Нэгжлэг бол мөрдөн байцаалтын үйл ажиллагааны ноцтой үйлдэл. Эрх баригчид түүнийгээ зөвтгөх ёстой” хэмээн тэр хэлжээ. ОХУ-ын Мөрдөн байцаах товчоо нэгжлэгийн явцад өмгөөлөгч нарыг байлцуулаагүй гэснийг үгүйсгэсэн байна. “Алексей Навальныйн өмгөөлөгч үнэмлэхээ мөрдөн байцаагчид үзүүлсний дараа түүнийг өмгөөлж байгаа хүнийх нь байранд шууд оруулсан” гэж МБТ-ны албан ёсны мэдэгдэлд өгүүлжээ.

“Саятнуудын марш” хийгдэнэ

Хэрэг явдал ийнхүү өрнөж байгаа ч “Саятнуудын марш” болдгоороо болно гэдгийг зохион байгуулагчид өмнө нь мэдэгдсэн билээ. “Хөтөлбөр төлөвлөсний дагуу явагдана” хэмээн “Эв санааны нэгдлийн идэвхтэн Сергей Давидис мэдэгджээ. Түүний хэлснээр “Саятнуудын марш”-д оролцох хүмүүсийн тоо нэмэгдсэн байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж