Улаанбаатарт 21 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 21 хэм дулаан байна



2012 оны 06 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. 20-22 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.

2012 оны 6 дугаар сарын 14-нөөс 6 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14, 16-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 17-нд нутгийн баруун хагаст түр зуурын бороо орно. Салхи хугацааны эцсээр баруун, төв, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж