АНУ-ын Элчин сайд зангиагүй уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

АНУ-ын Элчин сайд зангиагүй уулзалт хийв

АНУ-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтан АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтон сэтгүүлчидтэй хийх зангиагүй уулзалтыг Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд зохион байгууллаа. “25 жилийн хугацаа бага мэт санагдах боловч энэ хугацаанд бид чамгүй ажил хийж, манай хоёр улсын хамтын ажиллагаа ч өмнөхөөсөө нэг шат урагшилжээ. Одоогоор бид дипломат харилцаа, хөгжлийн туслалцаа, эдийн засаг, худалдаа, батлан хамгаалах, энхийг сахиулах, иргэд хоорондын гэсэн тавхан харилцааны чиглэлээр хөгжиж байна. Цаашид илүү олон салбарт харилцах боломж бүрэн бий. Эхний шатууд нь ч хэрэгжээд эхэлсэн” гэж АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтон ярив.

АНУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтан ном гаргажээ. Энэхүү номонд АНУ, Монгол улсын дипломат харилцааны түүхэн тоймыг сонирхолтойгоор харуулсан байна. Үүнийг удахгүй англи хэл дээр бэлтгэн хүргэх ажээ. Мөн цаашид хамтран ажиллах чиглэлээ ч үргэлжлүүлэн хөгжүүлэх талаар хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна.

Б.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж