Нобелийн шагналын санг багасгана

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналын санг багасгана

Нобелийн шагналын санг энэ жил 20 хувиар багасгахаар болжээ. Тун сангаас удаан хугацааны хөрөнгө зарцуулалтын үйл ажиллагааны дараа шагналын дагалдах мөнгөн дүнг багасгах төсөл боловсруулсан байна. Нобелийн сангаас “Бидний хамгийн чухал зорилгуудын нэг нь  Нобелийн шагналын эдийн засгийн суурийг хамгаалах юм. Алфред Нобелийн үлдээсэн хөрөнгийг  ийм аргаар зохицуулах юм бол Нобелийн шагнал гардуулах ёслол  өнө удаан үргэлжлэх боломжтой болно” гэж мэдэгджээ. Шинэ төлөвлөгөөний дагуу Нобелийн шагнал бүрийг найман сая швед крон буюу 1,1 сая ам.доллар дагалдах юм байна. Өмнө нь шагнал дагалдах мөнгө нь арван сая крон буюу 1,4 сая ам.доллар байсан билээ.

Шведийн эрдэмтэн Альфред Нобелийн нэрээр нэрлэгдсэн нэр хүндтэй шагналын хөтөлбөр 1901 оноос эхэлжээ. Энэ жил Нобелийн шагнал гардуулах ёслол арвадугаар сард болох юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж