Моксвад В.Путиныг эсэргүүцэн жагсчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Моксвад В.Путиныг эсэргүүцэн жагсчээ

ОХУ-д Ерөнхийлөгч В.Путиныг эсэргүүцэгчдийн томоохон жагсаал өрнөж байна. Москва хотод жагсч буй хэдэн мянган эсэргүүцэгчид дахин сонгууль явуулж, өөр ерөнхийлөгчтэй болохыг хүсч байгаа гэнэ. Оросын сөрөг хүчний лидерүүдийн гэрт тусгай албаныхан нэгжлэг хийсний дараа эсэргүүцэгчид ийнхүү жагсч эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч В.Путин жагсаал цуглааны тухай хуулийг зөрчсөн этгээдүүдэд ноогдуулах торгуулийг нэмэгдүүлэх хуулийн төсөлд гарын үсэг зурсан юм.

Төрийн Думын сонгуулийг луйвардсан гэх эсэргүүцлийн хөдөлгөөн ид өрнөж байх үед В.Путин ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. ОХУ-д В.Путиныг эсэргүүцэгчдийн жагсаал болохын дөнгөж өмнөхөн ОХУ-ын хараат бус мэдээллийн сайтууд ажиллахаа больсон аж. 

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж