Цагаан давааны хогийн цэгийг ажиллуулж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Цагаан давааны хогийн цэгийг ажиллуулж эхэлжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Цагаан давааны хогийн цэгийг туршилтын хугацаагаар ажиллуулж эхлээд байна. Цагаан давааны хогийн цэг ашиглалтад орсноор тус дүүргийн хороодын хогийг өдөрт гурван удаагийн рейсээр зөөвөрлөх боломж бүрдэж байгаа тухай албаны хүмүүс онцолж байна.  Өмнө нь ТҮК-ийн ажилчид өдөрт 10 цаг ажиллаж, нэг рейс хийдэг байсан бол одоо ажлын найман цагт гурван удаагийн тээвэрлэлт  хийж байгаа юм. Баянзүрх дүүрэгт “Хоггүй Улаанбаатар” аяныг дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн өрнүүлж эхэлсэн бөгөөд өдөр бүр хороодод 34 машин 240 тонн хог ачиж, тээвэрлэж байна. Байшин, хороо бүрт өдөрт нэг машин, гэр хороонд  3-5 машин ажиллаж байгаа гэнэ.

Баянзүрх дүүрэг нийт 28 хороотой, үүнээс долоо нь байшин хороо, үлдсэн нь холимог болон гэр хорооллын айл өрх аж. Хогны мөнгийг цахилгааны төлбөртэй хамт авдаг болсон боловч нэг хашаанд байгаа дөрвөн айлын зөвхөн нэг нь мөнгөө төлж байгаа юм. Учир нь тоолуураар авч байгаа учраас үлдсэн гурван айл нь мөнгөө өгөхгүй  байгаа дутагдалтай тал бий гэнэ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж