
Мөн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт Хамар давааны зүүн талд Зөөлөн гэдэг газарт 2495 УНУ улсын дугаартай автомашин осолдсон хэрэг гарсан байна. Автомашинд сууж явсан зорчигч 55 настай А , 23 настай Ц, 33 настай Д болон гурван сартай хүүхэд нас барж, хоёр хүн хүнд гэмтсэн байна. Мөн Булган аймгийн Хангал сумын нутагт Д гэгч жолоочтой автомашин осолдож, жолооч болох 49 настай Д, 47 настай зорчигч О нар нь нас барсан харамсалтай осол гарчээ.
Дээрх хэргийг харьяа Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Д.ЖАРГАЛ