Өмчлөх эрхийн гэмт хэрэг их байна

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Өмчлөх эрхийн гэмт хэрэг их байна

Өмчлөх эрхийн гэмт хэрэг нийт гэмт хэргийн дийлэнхийг эзэлж байгаа талаар Монголын Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Улсын хэмжээнд 2012 оны эхний таван сарын байдлаар 9613 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1066 хэргээр буюу 12,5 хувиар өсчээ. Ийнхүү нэмэгдэхэд өмчлөх эрхийн гэмт хэрэг 744, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 154, хүний амь, эрүүл мэндийн эсрэг 131 гэмт хэрэг бүртгэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Өмчлөгч нь хууль буюу гэрээгээр тогтоосон нөхцлийн дагуу өмчөө өөрийн сонирхлоор чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглодог байна. Энэ төрлийн гэмт хэрэг олширч байгаа нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн залилан, далд гэрээ, хэлэлцээг байгууллагууд ихээр хийх болсонтой холбоотой хэмээн албаныхан мэдээлж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж