С.Гоомаргад: Би дотныхоо хүмүүсээс ч өөрийнхөө дүрийг нууцалж байгаа | News.MN

С.Гоомаргад: Би дотныхоо хүмүүсээс ч өөрийнхөө дүрийг нууцалж байгаа

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

С.Гоомаргад: Би дотныхоо хүмүүсээс ч өөрийнхөө дүрийг нууцалж байгаа

 “Луйврын хот” киноны гол дүрд тоглож буй фото модель С.Гоомаргадтай ярилцлаа.

 

-Фото
модель С.Гоомар­гадыг олон клипний дүр төрх болсон гэдгээр хүмүүс илүү
мэднэ. Харин одоо кино дэлгэцээс таныг ха­рах сонирхолтой санагдаж
байна?

-Кинонд тоглох миний хувьд эхлээд ахадсан ачаа юм шиг санагдаж байлаа.

Бараг
жилийн өмнө Г.Анхаа намайг кинонд тог­луулна гэж хэлж байсан юм. Чи
миний кинонд заавал тоглоно шүү, би чамайг тог­луул­маар байна, яг чамд
тохирох дүр байгаа гэж. Ту­хайн үед бол би Анхаагийн саналыг хүлээж
авна гэдэгтээ тийм ч итгэлтэй байгаагүй. Миний мэргэжил өөр, тэгээд ч
кинонд тоглоно гэдэг амар­хан хийчих зүйл биш гэсэн үүднээс би
болгоомжилж бай­сан ч зохиолоо уншиж үзээд, бас найзуудаасаа урмын үг
сонсоод үзээд алдъя гэж шийд­сэн. Одоо хичээж л бай­на. Бидний зураг
авалт ам­жилт­тай үргэлжилж байгаа.

-Анх зохиолоо уншихад ямар санагдсан бэ?

-Амьдралд
их ойр зохиол байлаа. Яг л бидний ярьдаг амьдрал бодитоороо “Луйв­рын
хот” кинонд гарах болно. Тийм болохоор залуу хүний хувьд өөрт оногдсон
дүрээ сайн бүтээе гэж зорьж байгаа.

-Дүрийн хувьд, ямар дүр бүтээж байгаа вэ?

-Энэ
нууц аа. Яагаад гэ­вэл, би одоо тийм дүрд тоглож байгаа, би тэгнэ
ингэнэ гээд хэлчихээр сонирхолгүй болчих байх. Нууцлаг байвал илүү
сонирхолтой болов уу. Хү­мүүс бидний дүр бүрт янз бүрийн таамаг
дэвшүүлж байгаа харагдсан. Тэр нь гоё биз дээ. Би найзууддаа, дот­ныхоо
хүмүүст ч өөрийнхөө дүрийн тухай хэлэлгүй, нуу­цалж байгаа.

-Тэгвэл кинонд бүтээх дүр, амьдрал дээрх С.Гоо­маргад хоёрын хооронд ямар ялгаа байгаа бол?

-Манай
киноны зохиол амьдралтай ойрхон. Гэхдээ мэдээж миний хувийн амьд­рал
биш. Харин хаа нэгтээ миний бүтээж байгаа дүртэй адил хүн зөндөө
байдаг. Энэ кино маань ерөнхийдөө ний­гэмд, залууст хандсан кино
болохоор киноны дүр бүх­нээр дамжуулан ямар нэгэн бодит зүйл
илэрхийлэхийг зорьж байгаа гэж ойлгож болно.  

-Улаанбаатар хот “Луйв­рын хот” болжээ гэдгийг бодит амьдрал дээр та өөрөө хүлээн зөвшөөрдөг үү?

-Зөвшөөрнө.
Өглөө бо­соод ажилдаа очихоор гара­хаас эхлээд л луйврын хотод
луйвардуулж явсаар байгаад орой гэртээ харьдаг. Өглөө унаанд суулаа,
таксины жо­лооч луйвардана. Өдөр хоол идлээ, рестораныхан луй­вар­дана.
Энэ бол энгийн жишээ. Гэхдээ луйвар­дуу­лаад байна гэдгийг бүгд мэд­дэг
мөртлөө тэр хүмүүстэй, дээд, доод шатны луйварч­дад хэн хариуцлага
тооцох нь ойлгомжгүй. Олон жишээ байна. Угаасаа л бидний амьдрал
ха­­руулж байна. Хувь хүний амьдрал баян ядуу, бо­ломж­той, боломжгүй
ямар байх нь ха­маагүй бүгд л нийг­мийн харил­цаанд орж байгаа. Орж
байгаа учир луй­вардуулж бай­на. Энэ бүхний ха­риулт уг нь шударга байх
сонголт. Бүх хүн, бүх зүйл шу­дарга байна гэдэг, бүх албан газар,
ал­бан хаагчид шу­дарга ажил­лана гэ­дэг хүн бүрт бу­хим­далгүй амьдрах
бо­ломж олгох цорын зам. Манай киноны уран бү­тээлчдийг дэмжсэн залуус
“Шударга бай­вал Cool” гэсэн уриа гаргасан бай­гаа даа. Надад тэр их
таалагдсан. Нээ­рэн л, Шударга бай­вал Cool биз дээ.


 


 

-Киноны зураг авалт ид дундаа явж байгаа. Бэрх­шээлтэй зүйл гарч байна уу?

-Зураг
авалтын үед мэ­дээж сандрах зүйл гарч л байна. Гэхдээ энэ бүхнийг
найруулагч маань маш сайн зохицуулж байгаа. Манай Г.Анхаа хэдийгээр
залуу хүн ч гэсэн багаар ажиллах чад­вар сайтай хүн юм гэж санагд­сан.
Найзынхаа давуу та­луудыг энгийн үеийнхээс илүү ойлгож байгаа. Гүйлгээ
ухаан сайтай, бус­дадаа урам зо­риг өгдөг, хү­лээцтэй гээд олон сайн
чанар нь энэ олон залуусыг нэгт­гэж, уран бүтээл хийхэд тус дэм болж
байгааг хэлэх нь зүйтэй байх.

-Өмнө нь ки­нонд тоглоно гэж бодож байв уу?

-Битүүхэндээ
кинонд тог­лох юм­сан гэж боддог бай­сан. Фото модель гэдэг бол үргэлж
камертай харьцаж, өөрий­гөө үггүйгээр, гэ­рэл зур­гаар бус­дад
илэр­хийл­дэг өвөрмөц мэр­­гэ­жил. Тэгэхээр нэг талаасаа кинонд тоглож,
камерын ард илүү сонир­хол­той­гоор ажил­лаж үзэх юм сан гэсэн бодол
хааяа төрдөг бай­сан. Миний хоёр өвөө хоёул уран бүтээлч хүмүүс л дээ.

Найруулагч
Ц.Зандраа гэхээр уран бүтээлчид сайн танина. Өвөө маань ихэвчлэн
баримтат кинон дээр ажил­ладаг байсан. Харин нөгөө өвөө маань ардын
зураач Л.Намхайцэ­рэн гэж хүн бай­сан юм. Тий­мээс тэднийхээ уран
бүтээ­лийн тэр их авьяасаас мэ­дэрч, илүү сайн ойлгохын тулд кинонд
тоглох нь надад нэр төрийн хэрэг юм шиг са­нагд­даг байлаа.

-Фото
моделиуд рек­лам­­ны дүр төрх болох нь олон. Та ч бас хэд хэдэн
рекламанд амжилттай тог­лосон. Өөрийнхөө тоглосон рекламыг үздэг үү?

-Одоо бодоход, тоглосон рекламаа нэг их үзээд бай­даггүй юм байна.

-Анх ямар рекламанд тоглож байсан бэ, санадаг уу?

-2001
онд “Double Rich” шампунийн рекламанд тог­лож байсан. Албан ёсоор гэх
үү дээ. Гэхдээ бүр яг хамгийн анхных гэвэл, 1997 онд байх аа, “Супер
охин” гэж шоуны рекламанд тоглож байсан санагдаж байна.  

-Ингэхэд та ямар мэр­гэжилтэй вэ?

-Би
2001 онд Хөгжим бүж­гийн коллеж төгссөн. Тэр үед 12 жилээр төгсгөдөг
байсныг 10 жил болгосон юм. Би тө­гөл­дөр хуурын анги төгссөн. Хөгжим
бүжгийн коллеж төгс­сөний дараа Олон улс судлалын дээд сургуульд Олон
улсын харилцааны мэргэжлээр төгссөн. Гэхдээ сургуулиа төгсөөд
мэргэж­лээрээ ажил хийгээгүй бай­гаа. Одоохондоо өөр мэргэж­лийн ажил
хийж байна./инээв/

-Одоо төгөлдөр хуур тог­лож байгаа юу?

-Заримдаа гэртээ л тог­лодог. Байнга тоглож байхыг боддог ч амждаггүй юм.

-Хөгжим тоглодог бүс­гүй­чүүдэд эрчүүд сайн бай­­даг. Та санал нийлэх үү?

-Заавал
хүн бүр мэр­гэж­лийн хөгжимчин болох ал­багүй л дээ. Гэхдээ хөгжмийн
мэдрэмжтэй юм уу, авьяастай байх нь хүмүүжил, гоо зүйн хувьд олон давуу
талтай гэж боддог.  Ганц төгөлдөр хуур ч биш бүхий л хөгжмийн зэмсэг
хүний сэтгэлийг зөөллөдөг. Хөгжимтэй харьцаж байгаа үед, эсвэл хөгжим
дунд байхад гайхалтай гоё мэдрэмж төрдөг.  Амьдралыг бусдаас өөр нүдээр
харна. Өмнө нь миний бухимдаж байсан зүйл ямар ч уурлах шаардлага
байгаагүй юм шиг санагдана. Нэг ёсондоо ми­ний хувьд хөгжмөөс маш сайн
тайтгарал, ухаарал олж авдаг. Тайвширч чадахгүй үедээ хуураа тоглодог.
Хөг­жим бол гайхамшиг гэж л би хэлмээр байна.

-Найз охидын уулзал­тад хэр зав гаргадаг вэ?

-Гаргалгүй
яахав. Ер нь би яагаад ч юм найзуудтайгаа уулзахгүй бол тэднийг
гом­доох гээд байгаа юм шиг санагддаг. Үргэлж уулзана гэж юу байхав.
Гэхдээ най­зуудын халуун дулаан яриа өрнүүлсэн уулзалтад би яар­даг.
Харин амралтын өдрүү­дийг бол гэртээ өнгөрөөхийг хүсдэг.

-С.Маргад айлын бага охин уу?

-Айлын
бага. Эхээс хоёулахнаа шүү дээ. Би чинь багадаа их дуугуй хүүхэд
байсан. Бараг зургадугаар анги хүртлээ их дуугүй, амь нь хаанаа байгаа
юм бол гэмээр хүүхэд байсан гэж манайхан ярьдаг юм /инээв/. Тэгээд
шилжилтийн нас эхлээд жаа­хан ааштай болсон. Манай аав, ээж хоёр
гайхдаг байсан. Ийм тайван хүүхэд яагаад ийм ааштай болчихдог байна аа
гээд /инээв/. Саяхнаас л их гайгүй болж байгаа. Одоо бол тайван талдаа
хүн болсон.

-Ээж, аавын эрх охин байх?

-Багадаа эрх байсан. Одоо бол би өөрөө хүн эрх­лүүл­дэг болчихоод байгаа. Эгчийнхээ хүүхдийг эрх­лүүл­дэг том ажилтай шүү дээ.

-Хэзээ ээж болох төлөв­лөгөөтэй байгаа вэ?

-Төлөвлөөгүй
ээ /инээв/. Одоохондоо хүүхэдтэй болох цаг зав ч алга байна. Гэр бүлийн
амьдрал зохионо гэдэг сэтгэлийн хөөрлөөр шийдэх асуудал биш гэж боддог.
Эхлээд өөрийнхөө амьдралыг зохицуулж, байр сууриа олох хэрэгтэй. Сайн
нөхөртэй болох хэрэгтэй. Түүний дараа гэр бүлийн дараагийн төлөвлөгөөг
гаргах байх.

-Гэхдээ та найз залуутай биз дээ?

-Найз
залуутай болох завгүй байна гэхээр хүмүүс гайхах болов уу. Гэхдээ
үнэн­дээ тийм л байна. Яг өнөөд­рийн байдлаар бол өөрийн албан ёсны
ажил, кино зураг авалт, реклам, сурталчил­гааны гэрээ гээд найз
залуу­гийн тухай бодлоос ер нь хол байна. Харин энгийн сайхан найзууд
бол олон бий.

-”Луйврын хот” киноны нээлт хэзээ болох вэ?

-Долдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа.

-Долдугаар сарын 1-нд нийгмийг бухимдуулсан үймээн болсон болохоор уу?

-Хүмүүс
харин тэр өдөртэй холбож ойлгоод байх шиг байна. Огтхон ч тийм биш. Уг
нь наадмын үеэр нээлтээ хийх байсныг урагшлуул­сан. Гэхдээ долдугаар
сарын 1-ний үйл явдалтай холбог­дуулсан зүйл байхгүй.

М.Дөлгөөн/2009 оны 5 сарын 19/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж