“Нарантуул 2” худалдааны төвд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ахлах дэслэгч н.Бат-Эрдэнийг хэвлийн тус газар нь хутгалсан хэрэг өчигдөр гарсан. Худалдааны төвд архи хэрэглэж байсан гурван хүнд шаардлага тавихад тэдний нэг нь цагдааг эсэргүүцэн, мэс хэрэглэсэн юм. Цагдаагийн ахлах дэслэгч өчигдөр 18.00 цагийн үед Цэргийн нэгдсэн эмнэлэгт мэс засал хийлгэсэн, өдгөө биеийн байдал хүнд байгаа гэнэ. Түүнийг мах цавчигч хутгаар хутгалсан бөгөөд биеийн байдлын талаар ЦЕГ-ын Алба хаагчдын эрхийг хамгаалах тасгийн дарга, хошууч А.Отгонбаяр “Цагдаагийн ахлах дэслэгч н.Бат-эрдэнийн ходоод хэд хэдэн хэд хэдэн газар зүсэгдэж, нойр булчирхайн цорго гэмтсэн, дөрөв орчим литр цус хэвлийдээ юүлэгдсэн байсан гэсэн. Түүний биеийн байдал одоогоор хүнд байгаа” гэх мэдээлэл өглөө.
Сэжигтэн н.Энхбаатарыг өчигдөр эрүүлжүүлсэн бөгөөд түүний хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхлээд байна.
Д.ЖАРГАЛ