Хууль бус зэвсгийн наймаачдыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Хууль бус зэвсгийн наймаачдыг баривчилжээ

Хятад, АНУ-ын хамтарсан мөрдлөгийн үр дүнд зэвсэг наймаалагч томоохон сүлжээг өнөөдөр илчилсэн гэнэ. АНУ-д өнгөрсөн сард хууль бусаар зэвсэг наймаалдаг гурван этгээдийг баривчилсны дараа дээрх сүлжээг илрүүлжээ. Дээрх хэрэгт АНУ-ын Аюулаас хамгаалахын тусгай албаны түрүүч, Хятадын хоёр иргэн холбогдсон байна. Хууль бусаар зэвсэг наймаалцсан түрүүчийг өнгөрсөн тавдугаар сард Хятад руу 45 калибрын буу дүүрэн ачсан чингэлэг гаргах гэж байхад нь баривчилсан юм байна. Гэмт этгээдүүд буун дээрх сериал дугаарыг өөрчилж, цагдаа нарыг төөрөгдүүлэх гэсэн боловч АНУ-ын мөрдөгчид Шанхайн цагдаа нартай хамтран зэвсгийн наймаа тусгай албаны ажилтантай холбоотойг тогтоожээ. Хятадад зэвсэг хууль бусаар худалдаалдаг бүлэглэлийн гишүүдийг баривчлахаар 16 өөр мужид тусгай ажиллагаа явуулж, 93 буу, 50,000 гаруй сум хураан авчээ. Хятадад буу зэвсэг хувьдаа эзэмшихийг хатуу хориглодог. Хятадад хууль бус зэвсгийн наймааг зогсоож, галт зэвсгүүдийг хураан, устгах ажиллагааг эрчимтэй явуулж байгаа гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж