Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо даваа гаригт болсон хуралдаанаараа сунгалт хийгдээгүй иргэний үнэмлэхтэй сонгогчдын асуудлыг хэрхэх талаар хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд 25, 45 насны сунгалт хийгдээгүй, хугацаа нь дууссан иргэний үнэмлэхтэй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийг санал хураалтад оролцуулах талаарх Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын саналыг дэмжсэн байна. Ингэснээр иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан, сунгалт хийгдээгүй байсан ч санал өгөх боломжтой болж байгаа юм. Гэхдээ тухайн сонгогч сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байх ёстой гэнэ.