Хүүхдийн төлөөх хүмүүнлэгийн арга хэмжээ болно

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Хүүхдийн төлөөх хүмүүнлэгийн арга хэмжээ болно

Монголын урлагийн зөвлөлийн урлагийн залуу менежер бэлтгэх 2012 оны сургалтад хамрагдсан уран бүтээлчид Гачууртад байрлах “Бадамлянхуа” хүүхдийн асрамжийн газарт зургадугаар сарын 17-нд хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. “Бадамлянхуа” хүүхдийн асрамжийн газарт одоогоор 3-17 насны 85 хүүхэд амьдарч байгаа гэнэ. Тиймээс тэдгээр хүүхдэд сэтгэлийн дэм өгч, нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэхээр ийнхүү сайн дураараа нэгджээ. Тэд \бага сургуулийн байрны нэг хэсгийг засч тохижуулах, Морин хуурын чуулгатай хамтран урлагийн тоглолт хийх, эсгий урлалаар хүүхэд багачуудтай хамтарч бүтээл хийх, Хар хорин музейн менежер музейгээ фото зургаар сонирхуулах, үдшийн гэрэлд дэнлүү хөөргөх зэрэг бүтэн өдрийн арга хэмжээг зохион байгуулах гэнэ. Хүүхэд багачуудад зориулсан үйлст нэгдэх хүсэлтэй хэн бүхний сэтгэл багадахгүй гэдгийг залуус онцолж байгаа бөгөөд бэлэг, ном, тоглоом, хувцас бэлэглэж болох гэнэ. Мөн Худалдаа хөгжлийн банкны 4789051300577436 тоот хандивын дансанд хувь нэмрээ оруулж болох юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж