Бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгджээ

Уул уурхай, олборлолтын болон хүнсний аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тиймээс ч энэ өсөлтийг цаашид хадгалж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, улмаар экспортлох боломжийг хайх нь зүйтэй гэдгийг эдийн засагчид онцолж байна. Энэ салбар дахь бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл /2005 оны зэрэгцүүлэх ханшаар/ энэ оны эхний таван сарын байдлаар авч үзвэл,  өмнөх жилийн мөн үеийнхээс  9,1 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Өсөлтөд зэс, нүүрс, цайрын баяжмал, газрын тос, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн олборлолтын бүтээгдэхүүнээс гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох талх, шингэн сүү, жүүс, ундаа, нарийн боовны үйлдвэрлэл нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.  
Өмнөх жилүүдийн тухайд, 2008 онд үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 15,4 мянган тонн байсан бол 2009-2011 онд 16,4-23,8 мянган тонн, мөн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн 2008 онд  17,3 мянган тонн байсан бол 2009-2011 онд 24,8-42,7 мянган тонн болж, өсчээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж