Томографын аппараттай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Томографын аппараттай боллоо

Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв /БОЭТ/ компьютер томографын аппараттай болжээ. Уг аппаратыг ЭМЯ-аар дамжуулан хөөцөлдөж, ХӨСҮТ-өөс түрээсээр авч хэрэглэснээр өвчтөний оношилгоо, эмчилгээнд маш их ач холбогдолтой байгаа гэнэ. Тус аймгийн Эмнэлэг сувиллын алба компьютер томографын аппараттай байсан боловч эвдрээд гурван жилийн нүүр үзэж байгаа ажээ. Тиймээс өвчтөнүүд компьютер томографын шинжилгээ хийлгэхээр бол Улаанбаатар хот явахаас өөр аргагүй болоод байсан гэнэ. Энэ аппараттай болсноор сард дунджаар 30 гаруй хүн шинжлүүлж байна.

Л.Бат /Орхон/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж