Зөвлөгөөнөөр 2011-2012 оны өвөлжилтийн үр дүн, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийх ажлуудын талаар ярилцсан байна. Улаанбаатар хотын хувьд өнгөрсөн жил бэлтгэл ажлыг хангуулах, өвлийн оргил ачааллыг хэвийн найдвартай өнгөрүүлэхтэй холбоотойгоор их болон урсгал засварын нэгдсэн төлөвлөгөө гарган, халаалтын цогц төхөөрөмжүүд, шугам сүлжээ, бусад тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг хангах үүднээс халаалтын бойлер болон дотор системийг угаах ажлыг хийжээ. Мөн шугам сүлжээг технологийн дагуу шахаж, шалгах, шинэчлэн солих, өргөтгөх зэрэг техник зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж, халаалтын дотор систем нэвтрүүлэх чадвар муудсан 67 байрны 159 узель, дотор системийг угааж, 364 өрхийн 4912 у/м шугам сүлжээг шинэчлэн сольсноор ямар нэг ноцтой гэмтэл доголдолгүй өвөлжих үндэс болжээ.
2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хорооллын гадна, дотно дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээг өртөгтгөн шинэчлэх, газар доорх инжненерийн шугам сүлжээг сувагчлалд оруулах, ус, дулаан дамжуулах төвүүдэд шинэчлэл хийх ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм байна.