
Сүхбаатар дүүрэг ганцаараа тогтсон хугацаанд ажлаа бүрэн гүйцэтгэж, хур хоггүй болжээ. Харин бусад дүүргүүд хараахан дуусаагүй байна. Иймээс энэ 7 хоногт үлдсэн дүүргүүд хог цэвэрлэгээний ажлыг дуусгаж, энэ сарын 18 гэхэд “Хоггүй Улаанбаатар” аяныг дүгнэнэ гэдгийг ЗАА-наас анхаарууллаа. Мөн хур хог байсан газрыг цэвэрлэсэн хэдий ч иргэд эргээд хог хаях асуудал үүсч байгаа учир тухайн цэвэрлэсэн газруудад тохижилт хийж, ая тухтай орчинг бүрдүүлэх талаар ч анхаарч ажиллахыг дүүргийн удирдлагуудад даалгалаа.
Эх сурвалж: ulaanbaatar.mn