
Харин өнөөдрөөс албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй автотээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналтын үзлэг, шалгалтын ажил эхэллээ. Энэ сарын 24-ныг хүртлэх хугацаанд Замын цагдаагийн газраас суурин болон хөдөлгөөнт эргүүл гаргаж, хуулийн хугацаанд албан татвараа төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг журамлах агаад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороон дахь Монгол-Солонгосын хамтарсан “Эм Ай Ю” Олон улсын дээд сургууль дээр төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээг ажиллуулах юм байна.
Эх сурвалж: ulaanbaatar.mn