Сүүлийн жилүүдэд маш хурдацтайгаар хөгжиж, технологийн хүчирхэг компани
болоод буй Samsung Electronics шинэ захирлаараа Kwon oh Hyun-ыг
нэрлэлээ.
болоод буй Samsung Electronics шинэ захирлаараа Kwon oh Hyun-ыг
нэрлэлээ.
Өмнө нь тус компанийг тэргүүлж байсан Choi Gee-sung нь
Samsung группийн захирлаар дэвшсэн байна. Энэхүү эрхмийг Samsung
Electronics-ыг ухаалаг гар утас, телевизорын зах зээлд тэргүүлэх байр
суурьтай болгож, амжилтанд хүргэсэн хэмээн үнэлдэг.
Одоогоор
Samsung Electronics дэлхийн зах зээлд 93 сая гар утас худалдаалсан
хэмээх тооцоо байдаг ба энэ Nokia компанийн амжилтыг эвдсэн тоо юм.
Шинэ
захирал Kwon oh Hyun-ыг өмнө нь тус компанийн дэд захирлын албан
тушаалыг хашиж байсан бизнесийн арвин туршлагатай хүн хэмээн Samsung-ын
албан ёсны мэдэгдэлд дурьджээ.
Н.НАРАН