Жил бүр уламжлал болгон зохиогддог олимпийн залуу судлаачдын цугларалтад Монголын бейсболын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Мөнхсайхан, “Боловсрол суваг” телевизийн сэтгүүлч Б.Онон нар оролцохоор боллоо. Грекийн Олимпия уулын хормойд болдог энэхүү цугларалт 52 дахь удаагаа зохиогдож буй нь энэ юм. Оролцогчид 14 хоногийн турш эртний олимпийн наадам явагдаж асан тэр газар цугларч, олимпийн талаарх мэдлэг, санал сэтгэгдлээ солилцдог юм. Уг арга хэмжээг Олон улсын олимпийн академи зохион байгуулдаг бөгөөд Монголын үндэсний олимпийн академи 1999 оноос оролцож эхэлсэн юм гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээлэв.