Норвеги 2022 оны олимпийн төлөө

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Норвеги 2022 оны олимпийн төлөө

Норвегийн үндэсний олимпийн хороо 2022 оны өвлийн олимпийн наадмыг Осло хотод зохион байгуулах хүсэлтэй байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. 2022 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөөх нэр дэвшигчид ирэх жил бүрэн тодрох бөгөөд 2015 онд аль хот авахыг шийдэх билээ. Норвеги улс хамгийн сүүлд 1994 онд өвлийн олимпийн наадмыг Лиллехамер хотноо зохион байгуулсан бөгөөд энэ хот нь 2016 оны залуучуудын өвлийн олимпийг мөн хүлээж авах билээ. Осло хот 1956 оны өвлийн олимпийг зохион байгуулж байсан юм гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж