Сөрөг хүчний лидерүүдийн гэрт нэгжлэг хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчний лидерүүдийн гэрт нэгжлэг хийжээ

Оросын сөрөг хүчний лидер Алексей Навальныйн гэрт нэгжлэг хийж байгаа тухай тэрбээр Twitter хуудсандаа мэдээлжээ. “Манай гэрт олон нийтийн үймээний хэргээр нэгжлэг явагдаж байна. Хаалгыг бараг эвдлэх шахав” гэж @navalny бичжээ. “Цагдаагийн тусгай ангийнхан Навалныйн өмгөөлөгч Михаиловыг түүний байрны орцонд оруулсангүй” гэж блогч Рустем Адагамов мэдээлжээ. Мөн түүний бичсэнээр Ксения Собчакийн гэрт нэгжлэг хийж байгаа аж. “Эв санааны нэгдэл хөдөлгөөний идэвхтэн Михаил Магловыг хэлснээр Собчакийн гэрт нэгжлэг хийгээд өөрийг нь цагдаагийнхан аваад явсан гэнэ” хэмээн Адагамов  бичжээ.

Үүний дараа тус хөдөлгөөний лидер Илья Яшин, Борис Немцов нарын гэрт нэгжлэг хийсэн тухай хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч мэдээллийн агентлагуудад мэдэгджээ. Сөрөг хүчнийхний энэ сарын 12-нд Москвад хийх жагсаалттай холбогдуулан эрх баригчид ийм урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа бололтой.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж