
Тухайлбал, сонгуульд саналаа өгсөн иргэний бүртгэлийн хуудсыг Засгийн газрын 1999 оны 167 дугаар тогтоолоор баталсан загвар, тодорхойлолт бүхий иргэний үнэмлэхийн баруун дээд буланд нь үдэж, тэмдэглэх бөгөөд тэмдэглэлийг санал хураах байранд өөрийн биеэр ирж, саналаа өгсөн сонгогчдын иргэний үнэмлэхэд хэсгийн хорооны хариуцсан гишүүн хийхээр тогтоов гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.