Нийгмийн даатгалын шимтгэл төлөх иргэдийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. Тодруулбал, энэ оны эхний таван сарын байдлаар 555 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Үүнээс 358 мянга буюу 64,5 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын шимтгэл төлөгч бол 197 мянга буюу 35,5 хувь нь төсөвт байгууллагынх ажээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 66,5 мянга буюу 13,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Ийнхүү төрийн албанд болон хувийн хэвшилд ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь нэмэгдэж байгааг албаныхан ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт хэмээн ач холбогдол өгч байна.
У.БОЛОР