Syrian Observatory for Human Rights байгууллагын мэдээгээр бөмбөгдөлт, буудалцааны улмаас Момс мужид 29 хүн, Дераа хотод 23 хүн амь үрэгдсэн гэнэ. Тэдний 20 хүн нь шөнийн бөмбөгдөлтөд өртсөнаж. Амь үрэгдэгсдийн 10 нь эмэгтэйчүүд, гурав нь хүүхдүүд байжээ.
Сирийн нийслэл Дамаск хотод сөргөлдөгч талууд 12 цагийн турш ширүүн байлдаан явуулж, Кабун (Qaboun) дүүрэгт бямба гаригийн үдэд гурван удаа бөмбөг дэлбэрч тулалдаан болжээ.
Босогчид хотын гудамжийг гранат харвагчаар буудаж байсан гэж НҮБ-ын ажиглагчид мэдээлжээ. Хотын тулалдааны хохирлын талаар талууд мэдээлэл гаргаагүй байна.
НҮБ-ын мэдээгээр Сирийн үймээн эхэлснээс хойш нийт 12 мянган хүн амиа алдаж, 230 мянган хүн дүрвэжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн эсрэг хэд хэдэн удаа хориг арга хэмжээний тогтоол гаргахаар оролдсон боловч Орос ба Хятадын эсэргүүцэж байгаа юм.