“Бид хөтөлбөрт зарим нэг өөрчлөлт оруулж болох юм. Хэрэв бид дахин нэг жил тэсвэл авч буй арга хэмжээгээ зөөлрүүлж чадах ёстой” хэмээн Папандреу Bloomberg Television-д ярилцлага өгөхдөө хэлэв.
Грек улс Европын холбоо ба 240 тэрбум еврогийн зээлийн амлалт авч 200 тэрбум еврогийн өрийн бүтцийг хувь хөрөнгө оруулагч нартай тохиролцон өөрчлүүлсэн юм. Грекийн улстөрчид тавдугаар сарын 6-ны парламентын сонгуулиар Засгийн газраа байгуулж чадаагүй учир ээлжит бус шинэ сонгуулийг зургадугаар сарын 17-нд явуулахаар зарлаад байгаа юм.
Зээлийн гэрээний хатуу арга хэмжээнээс иргэдийг чөлөөлөхөөр амлаж байгаа улстөрчид сонгуулийн дараа илүү оновчтой ажиллана гэдэгт найдаж буйгаа Папандреу хэлэв.
Грекийн мөнгө дуусах хүртэл хэдхэн долоо хоног үлдээд байгаа дараа нь тэд зээлдэгч нарын бүрэн хамааралд орно гэдгийг тэр сануулж байна. Өрөө төлж чадахгүйн улмаас евро бүсээс гарах нь гипер инфляцийг үүсгэн цалин хөлсийг буулгаж, эдийн зеасгийн өсөлтийг гаргахгүй гэж тэрээр хэлжээ.
Үүний өмнө АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Грек евро бүсэд үлдэх нь бүх талын сонирхолд нийцнэ гэж мэдэгдсэн билээ.