Шүүгчдийн “Зүүдэнд ч оромгүй явдал”

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Шүүгчдийн “Зүүдэнд ч оромгүй явдал”

“Камертон 2” шоуг зорин ирсэн залуус хоёрдугаар шатны тайзнаа олон сонирхолтой гэнэтийн бэлэг барьсаар байна. Тэдгээр гайхалтай сюрпризийн нэг нь 282 дугаартай Д.Сүх-Эрдэнэ гэх залуугийн дуулалт байлаа. Тэрбээр сугалаагаар таарсан дуу болох “Никитон” хамтлагийн “Том ярьсан хүүхэд” дууг баргил хоолойгоор дуулсан нь шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөж, суудлаас нь өндөлзүүлээд амжсан юм. ЭМШУИС-ийн оюутан Д.Сүх-Эрдэнийн дуулахыг сонссон “Камертон” хамтлагийн залуус “Ёстой зүүдэнд ч оромгүй явдал боллоо” хэмээн уулга алдаж суугаа харагдсан. Тэр ч бүү хэл шоуны туршид сэтгэл хөдлөлөө тэр бүр ил гаргаад байдаггүй шүүгч Г.Мэнд-Амар түүний дуунд автахдаа алга ташин, суудал дээрээ бүжиглэж байсан бол оролцогчдод хатуу чанга, басхүү мэргэжлийн шалгуурыг тавьдаг шүүгч Д.Болд түүнийг жазз стилиэр дуулахыг зөвлөсөн юм.

282 дугаартай оролцогч Д.Сүх-Эрдэнэ “Никитон” хамтлагийн “Том ярьсан хүүхэд” дууг хэрхэн дуулсныг ЭНД дарж үзнэ үү.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж