Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд Тахь нутагшуулсаны 20 жилийн ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлсэн байна. Ойн баярт хүчит 64 бөх барилдсанаас шөвгийн дөрөвт Бугат сумын харьяат Улсын начин Ду.Батбаяр мөн тус сумын харьяат Аймгийн харцага Бямба-Очир, Хөхморьт сумын харьяат Аймгийн арслан Цэрэндаваа, Төгрөг сумын харьяат Аймгийн заан В.Туяазаяа нар үлдсэнээс, аймгийн харцага Бямба-Очир түрүүлж, аймгийн арслан Цэрэндаваа үзүүрлэсэн байна.
Эх сурвалж: Facebook дэх “Монгол бөх” групп