Сирийн цэргүүд хүүхдүүдийг бамбай болгон ашиглаж буй талаар НҮБ-ын шинжээчид мэдээлсэн байна. Цэргүүд сөрөг хүчний дайралтын эсрэг хүүхдүүдийг ашиглаж, тэднийг хүчээр танк жолоодуулж буй тухай мэдээлэл иржээ. Сири дэх НҮБ-ын тусгай төлөөлөгч ч иргэний дайны хөлд хүүхдүүд хамгийн ихээр нэрвэгдэж, аллага, хүчирхийллийн золиос болж буй талаар мэдээлж байгаа аж. Сирийн армид алба хааж байсан цэргүүдийн гэрчилж буйгаар аюулаас хамгаалахын цэргүүд энгийн гэлтгүй тосгон суурингийн иргэд рүү гал нээж, бөмбөгдөж байсныг тэд харж байжээ. Тэдний дунд хүүхэд, эмэгтэйчүүд ч олон байсан аж. НҮБ-ын шинжээчид хүүхдүүдийг бамбай болгон ашиглаж буй цэргийнхнээс гадна Сирийн босогчдын чөлөөлөх армийг хүүхдүүдийн амь насанд эрсдэлд учруулж буйд буруутгажээ. Учир нь Сирийн босогчид хүүхдүүдийг анхны тусламж болон шуудангийн ажилд дайчилж, тэргүүн шугам руу илгээж байгаа юм байна.
Н.ЭНХ