Азийн зах зээлд зээлжих өртөг нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Азийн зах зээлд зээлжих өртөг нэмэгдэв

Азийн зах зээлд зээлжих өртөг нэмэгдэж, еврогийн ханш унаж эхэлжээ. Өчигдөр буюу даваа гаригт Испанийн бондын ашиг 6.5 хувиар, Италийн Засгийн газрын 10 жилийн бондын ашиг 6.03 хувиар нэмэгдсэн бол Японы Никкей 225 индекс 1.8 хувиар, БНСУ-ын Коспи индекс 1.3 хувиар буурчээ. Зээлжих өртөг нэмэгдэнэ гэдэг нь хөрөнгө оруулагчид санхүүгийн нөхцөл байдалд санаа зовж буйг харуулдаг хэмээн шинжээчид ярьж байна. Өрийн хямралд гүн автсан Испанид Европын холбоо, ОУВС-аас санхүүгийн зээл олгохоор болсон ч Евро бүсийн бусад өртэй улсуудын асуудал шийдэгдэхгүй. ING хөрөнгө оруулалтын менежментийн институтын шинжээч Пол Земскийн ярьж буйгаар “Испанийн банкуудад зээл олгож эхлэх үед тус улсын ДНБ-д ноогдох гадаад өрийн хэмжээ нэмэгдэх болно. Тэд гадаад өрийнхөө хэмжээг л нэмэгдүүлж байгаа болохоос эдийн засгийн өсөлтийг зээлж чадахгүй” гэжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж