Монголын лигт тоглох Сингапурын хөлбөмбөгч

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Монголын лигт тоглох Сингапурын хөлбөмбөгч

Сингапурын Давид Лоу хэмээх хөлбөмбөгч Монголын “Хоромхон” клубтэй гэрээ байгуулсан тухай todayonline.com сайтад мэдээллээ. Тайланд, Австрали, Унгар, Герман, АНУ-ын доод лигүүдэд тоглож байсан туршлагатай 28 настай Д.Лоу ирэх ням гаригт Улаанбаатарт хөл тавьж, зургадугаар сарын 27-нд нээлтээ хийх Монголын лигийн өмнөх бэлтгэлээ шинэ багтайгаа хийж эхлэх аж.

Лоу “Би Монголын тухай бараг мэдэхгүй ч карьертаа том ахиц авчрах тоглолтыг тэнд үзүүлж чадна гэж бодож байна. Очих гэж буй баг маань өнгөрсөн жил найман багтай лигтээ 4-рт орсон гэж сонссон. Өмнө нь Ази, Европ, Америкийн лигүүдэд тоглосон туршлагаараа “Хоромхон”-д тусалж, “AFC President’s Cup”-т оролцох эрхэнд хүргэхийг хичээнэ” хэмээн өгүүлсэн байна.

Давид Лоуг Монголын “Хоромхон” клубтэй гурван сарын гэрээ байгуулахад зуучилсан “Trebol Sports International”-ын Брайан Лим “Монголын клубүүд хөрш зэргэлдээ Орос, Хятад болон Нигериэс тоглогчид урьж авчирдаг юм билээ. Давид Лоу Монголд мөрөө гаргах анхны сингапур хөлбөмбөгч. Бид дахиад өөр тоглогчдыг тэнд тоглуулах талаар ярилцах болно” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: https://newsapp.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж