Финланд улсын нийслэл Хельсинк хотод болсон элсэн баримлын олон улсын уралдаанд оролцсон сийлбэрч Д.Лхагвадорж амьтан хамгаалах сэдэвтэй “Шувууны үүр” бүтээлээрээ хоёрдугаар байрт шалгарчээ. Элсэн, мөсөн бүтээлээр гаршсан тэрбээр уралдаанд оролцохоор явахаасаа өмнө манай сонинд ярилцлага өгснийг уншигчид санаж буй байх. Тэрбээр одоо тус улсад бас нэгэн элсний баримал бүтээгээд Францад очиж уран бүтээлээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй яваа билээ. Уран гартай залуудаа амжилт хүсье.
Р.ЖАРГАЛ
"ӨДРИЙН ШУУДАН" сонин