Одоогоос хоёр жилийн өмнө Москва хотод Монгол болон Тажикистаны иргэдийн биед зэвсэглэн халдсан ОХУ-ын хоёр иргэнд Москва хотын шүүх хорих ял оноолоо. “Норд Ист 88” хэмээх неонацист бүлэглэлийн гишүүн 19 настай Г.Голованов онцгой дэглэмтэй хорих ангид зургаа, 21 настай Е.Маренчук найман жил хоригдох ялаар шийтгүүлсэн байна. Тэд 2010 оны тавдугаар сард Москва хотын нэгэн дүүргийн цахилгаан тэрэгний буудал дээр Монголын иргэн Пүрэвдоржийн цээжинд хутгалсан юм. Хохирогч эмнэлгийн тусламж яаралтай авсны ачаар амьд үлдсэн билээ. Прокурор уг хоёр этгээдийг гадаадын хэд хэдэн иргэний биед халдан, нэгнийх нь амь насыг хөнөөсөн хэмээн үзэж бүх насаар нь хорих ял төлөвлөсөн боловч зарим үйлдэл нь нотлогдоогүй учир шүүх ийм ял оноосон байна.
Б.БАТ-АМГАЛАН
"ӨДРИЙН ШУУДАН" сонин