Монголын У-шу Санда тулааны спортын холбооноос У-шугийн спортын Санда тулааны төрлөөр Монгол Улсын аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Зургадугаар сарын 20-23-нд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион болох тэмцээнд хот, хөдөөгийн 20 гаруй байгууллагын тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Түүнчлэн ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны баг тамирчид тус тэмцээнд оролцохоо мэдэгдээд байгаа юм.
Т.МАША