
Тус аймгийн хувьд ЭЕШ зургадугаар сарын 8-нд орос хэлний хичээлээр эхэлж, 156 сурагч шалгарсан бол химийн хичээлийн шалгалтыг 443, англи хэлний шалгалтыг 1358 сурагч өгчээ. Эхний өдөр нийт 1957 сурагч шалгаруулсан байна. Харин 9-нд Монгол Улсын түүхийн шалгалтыг 117, математикийн шалгалтыг 691, нийт 2707 сурагч шалгалт өгчээ. Шалгалтын гурав дахь өдөр буюу 10-нд газарзүйн шалгалтыг 253, нийгмийн шалгалтыг 1185, физикийн шалгалтыг 982, нийт 2420 сурагч шалгуулжээ. Шалгалтын дүн долдугаар сарын 1-нд гарах юм байна.
Б.САРАА