
Тэрбээр "Маш хүнд нэг жил ард хоцорлоо. Надад дахин амьдрал бэлэглэсэнд бурханд талархаж байна” гэжээ. Кубад эмчилгээ хийлгэж, нэг сарын өмнө эх орондоо ирэхдээ Уго Чавес дамнуурган дээр хэвтэж байсан билээ. Венесуэлийн төрийн далбааны өнгөтэй хувцас өмссөн Уго Чавесыг эх орондоо ирэхэд гудамж талбайд хэдэн мянган дэмжигчид нь цугласан байсан юм. Сонгуульд нэрээ дэвшүүлснийхээ дараа Уго Чавес дэмжигчдэдээ “Намайг Кубад байхад намайг үхсэн гэж хэд хэдэн удаа худал цуурхал тарж байсан. Бид сэтгэхүйн дайнд нэрвэгсдсэн хэвээр байна” хэмээжээ. Уго Чавесын эмч нар түүний эрүүл мэнд сайжирсан, ирэх аравдугаар сарын сонгуульд өрсөлдөж болно хэмээн мэдэгдсэн аж. Түүний гол өрсөлдөгч Энрике Каприле ч мөн өнгөрсөн ням гаригт сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Каприле Венесуэлийн 30 гаруй намын эвслийг төлөөлж байгаа аж.