Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Газар тариалан, уул уурхай, барилга, худалдаа үйлчилгээ гээд хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулдаг. "Алтай констракшн"-ы захирал Х.Бат-Эрдэнэ нь морины хоббитой бол түүний ах Батбаасангийн цуглуулгын машинууд их хотын замд өнгө нэмэх нь бий.

Төв аймгийн ТМС-ийг токарьчин мэргэжлээр төгссөн Батбаасан захирал дүү шигээ моринд “донтоод” байхгүй ч машинд бол гар татдаггүй нэгэн. Тээврийн жолооч аав, морин спортын анхны дасгалжуулагч  ээжийн нөлөө ийнхүү хөвгүүдээ уруу татаж орхисон юм билээ. Тиймдээ ч Батбаасан "Алтай констракшн" компанийхаа  дэргэд "Үндэсний авто спортын клуб"-ыг байгуулж, мото спортын Ази тивийн аварга Э.Халиунболдыг тамирчнаараа авч байсан нь саяхан. Ер нь Х.Батбаасан амралтын өдрөөр найз нөхөдтэйгээ нийлэн мотоциклиор салхи татуулан зугаалах дуртай. Түүний хоббиг гэр бүлийнхэн нь ихэд дэмждэг гэнэ лээ. Тэр дундаа гоо  сайханч гэргий Нарантуяа нь  /хайр нь/ ямар ч үед үнэнч фен нь болдог аж.

Энд нэмэхэд тэрээр "Спортын дэд мастер" цолтой ба мотоциклийн холын замын уралдаанаас олон удаа “айраг түрүү” хүртэж байжээ.

Эх сурвалж: WWW.TOPMEDEE.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж