
Хоёр орны хооронд 1987 оны нэгдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоожээ. Америкийн тал байнгын ЭСЯ-аа 1988 оны дөрөвдүгээр сард Улаанбаатарт, Монгол Улс байнгын ЭСЯ-аа Вашингтонд 1989 оны гуравдугаар сард тус тус нээсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн 2004 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр гаргасан “Монгол Улс, АНУ-ын Хамтарсан мэдэгдэл”-д хоёр талын харилцааг Стратегийн нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүргэн хөгжүүлэхээр тохиролцсон нь хоёр талын харилцааг бүхий л салбарт идэвхжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Д.ОЮУН