
Энэ удаад ч гэсэн шүүх хурлыг дахин хойшлуулах нь дамжиггүй. Мэдээж хэрэг өмгөөлөгчид нь хавтаст хэрэгтэй танилцаагүй гэдэг шалтгийг өмнөө барих биз ээ. Энэ маягаар шүүх хурлыг хойшлуулж, ял завших зуршил өндөр албан тушаал эрхэлж байсан ямбатай хүмүүсийн мода болох нь ээ.
Хагас жил шахам хавтаст хэрэгтэйгээ танилцах, өмгөөлөгчөө сонгох зэргээр удаа дараалан хойшлогдож байсан цагдаагийн экс удирдлагуудын шүүх хурал дөнгөж өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн билээ.
Энэ янзаараа Н.Энхбаяр шүүх хурлыг удаа дараалан хойшлуулсаар рекорд тогтоож болзошгүй байна.