Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Тус өдрийг Монгол Улс 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад “Хүний эрх ба нийгмийн тэгш байдал”, “Хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриатай тэмдэглэн өнгөрхүүлэх ажээ. Энэ ажлын хүрээнд хүүхдийн хөдөлмөрийг устгах, хөдөө амьдардаг хүүхдүүдийн боловсрол мэдлэгт анхаарах, морь унаач хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдал, тэвчишгүй хөдөлмөрийг устгахад анхаарлаа хандуулах юм байна. Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын санаачилгаар хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн дунд хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээн Чингэлтэй дүүргийн V дунд сургуулийн хөлбөмбөгийн талбайд болох юм байна.
Д.ЖАРГАЛ