Тоо юу илэрхийлдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Тоо юу илэрхийлдэг вэ?

Тоо болгон ямар нэгэн утга санаа илэрхийлж байдаг гэж итгэдэг хүмүүс цөөнгүй бий. Учир нь тоог зурхайн ухааны салшгүй хэсэг гэж үздэг. Уншигч танд төрсөн он, сар, өдрөөр  “Хувь заяа”-ны тоог олж мэдэн, зан төлөвөө тодорхойлох зурлагыг толилуулж байна. Ингэхдээ төрсөн он, сар, өдрийн тоонуудын эцсийн нийлбэр  нэг оронтой тоог гаргана. Учир нь зурхайд 1-9 хүртэл тоонууд ашиглагддаг. Жишээлбэл: 1993 оны долдугаар сарын 5-нд төрсөн бол 1993-7-5=1+9+9+3+7+5=34 гарна. 44=3+4=7. Энэ нь таны хувь заяаны  тоо юм.
Нэгийн тоо: Төрөлхийн манлайлагч, ямар ч саад бэрхшээлийг даван туулах хүний тоо. Аливаад өндөр шаардлага тавьдаг, маш зарчимч. Бусдын санал бодлыг үл хайхардаг, өөрийн эрх ашгыг дээгүүр тавих хандлагатай байдгаас хэнэггүй, дураараа хэмээн тодорхойлох нь элбэг. Тэд үнэнч шударга, өгөөмөр сэтгэлтэй. Амжилтанд хүрэхийн тулд сэтгэл зүрхээ жолоодож сурах нь чухал. Бодлогогүй үйлдлээсээ болж хамаг юмаа баллах гээд байдаг талтай.
Хоёрын тоо: Эе эв, найрсаг харьцааг эрхэмлэдэг. Гэхдээ бусад хүний түүнд зааж зааварлах, тушаахыг тэвчдэггүй. Залхуу, уран сэтгэмж нь сайн хөгжсөн. Урлагийн өндөр мэдрэмжтэй. Засаршгүй мөрөөдөгч. Ажил үйлс нь бүтэлгүйтвэл муухай ааш гаргахаас буцахгүй.

Гурвын тоо: Их нийтэч, илэн далангүй зантай. Түүний нэг онцлог бол санаанд оромгүй сонин хачин юмыг сэдэж явдаг. Бусадтай хялбархан танилцдаг боловч төрөлхийн ичимхий, хардамтгай, дээгүүр зантай бөгөөд түүнээсээ болоод алдах нь их. Бусдад хууртаж мэхлэгдэх нь олонтаа ч тэглээ гээд хаширдаггүй өөдрөг үзэлтэн.

Дөрвийн тоо: Амжилтанд хүрэхийн тулд амь биеэ үл хайрлан зүтгэдэг. Юуг хүсч, юунд тэмүүлж байгаагаа сайн мэддэг, идэвхитэй, шийдмэг зантай. Түүний сэтгэлд ямар нэг зүйл нийцэхгүй бол жинхэнэ дарангуйлагч болж хувирна. Тэд аливаад нарийн дэг журам баримталдаг ба ажлаа амжуулах өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай. Аливаад үнэнч байж чаддаг, сэтгэлийн зовнил санаашралаа ганцаараа давахыг илүүд үздэг.

Тавын тоо: Мөрөөдөмтгий, сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг, жинхэнэ “Дон Жуан”-ууд гэж болох ч заримдаа маанаг юм шиг болж элдэв асуудал тоочин гоморхдог. Нэгэн хэмийн уйтгартай байдлыг тэвчдэггүй.

Зургаагийн тоо: Түүнийг “алт” шиг хүн гэж болно. Дур булаам төрхтэй. Юмны сайн мууг сайн ялгадаг. Түүнд өөрийгөө золиослох чадвар бий. Тиймээс “гялалзсан” улс төрч болох ч магадлалтай. Хайртай хүндээ үнэнч. Хууран мэхлэхийг тэвчдэггүй. Хууртвал хэзээ ч уучлахгүй.

Долоогийн тоо: Дуу цөөтэй, бодлогошронгуй төрхтэй, ухаалаг хүмүүс. Мөн чанартаа гүнзгий сэтгэгчид. Аливаад дүн шинжилгээ хийж, судлах нь түүний хийх дуртай ажлын нэг. Хувиа хичээх боловч бусдын амжилтанд атаархдаггүй, туслахад хэзээд бэлэн байдаг. өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авъяас билгээрээ бусдыг гайхашруулдаг.

Наймын тоо: Эрч хүчтэй, хүчирхэг, шийдэмгий хүмүүс. Өөдрөг үзэлтэй, оньсого мэт байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцдэг. Амжилтанд хүрэхийн тулд өөрийн хүсэл сонирхлоо хянаж зохицуулдаг байх ёстой.

Есийн тоо: Биеэ даасан, эрэлхэг. Ажилдаа амжилт гаргадаг. Эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, дэгтэй хүмүүс. Гэхдээ тийм ч эелдэг ёсорхуу хүмүүс биш.
Зохицол буюу нийцэл

Нэг ба хоёр: Жинхэнэ эсрэг, зөрчилддөг тоонууд. Нэгийн манлайлагч уран сэтгэмжит нь урлагийг дэмжигч гурвын дурыг татна.

Гурав: Түүний биеэ даасан чанар нь бусад гурав болон гуравт хуваагдагч тоонуудтай ивээл.

Дөрөв: Дэндүү тооцоотой болохоор найз нөхөдтэй байх хэцүү. Гэвч, хоёр болон наймтай зохицно.

Тав: Бүх тоотой маш сайн зохицно. Ялангуяа бусад тавтайгаа.

Зургаа: Итгэлтэй зургаа нь бодлогошронгуй долоо, секси естэй сайн зохицно.
 
Долоо: Тэнгэрлэг гурав ба сэргэлэн зургаатай нийцтэй.

Найм: Нэр төрд дуртай найм нь нэг болон дөрөвтэй зохицдог.

Ес: Төрөлхийн тэмцэгч ес нь захирангуй нэг ба үнэнч зургаад татагддаг.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж